Эрх зүйн хэм хэмжээний бүтэц

Бүтэц нь гипотез, дипозиц, санкц гэсэн гурван элементээс бүрдэнэ.

Гепотез нь Зан үйлийн горимын хэрэгжих нөхцөл байдлыг заадаг. Үүнд: орон зай, цаг хугацаа, субъект хамаарна. Гипотез нь 3 янз байна. Шууд заасан, иш татсан, хийсвэрлэх буюу ерөнхийлөн заасан

Диспозиц нь зан үйлийн горимыг эрх олгосон, үүрэг болгосон, зөвшөөрсөн, хориглосон, тодорхойлсон, тунхагласан байдлыг илэрхийлнэ.

Диспозиц нь 3 янз байна. Энгийн, Сонгон авах, Нийлмэл

Санкц нь Эрх зүйн харилцаанд оролцогчдын зан үйлийн зөрчигдлөөс үүссэн үр дагавар бүхий цээрлэл, шийтгэл, хариуцлагыг заасан хэсэг юм. Өөрөөр хэлбэл эрх зүйн хэм хэмжээ зөрчигдсөн тохиолдолд эерэг болон сөрөг үр дагавар юм.

Санкц нь 3 янз байна. Туйлын тодорхой, харьцангуй тодорхой, Сонгох

Мөн санкцыг эрх зүйн зөрчлийн төрлөөр нь сахилгын, захиргааны, иргэний эрх зүйн, эрүүгийн санкц гэж ангилдаг.

Leave a Reply

Your email address will not be published.