@Bayarkhuu Sainbayar  (Сайнбаярын Баярхүү) Санал шүүмж №3 – Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн төсөлд

📌

 Том ААН-үүдийн Шаталсан татвар тооцож эхлэх ашгийн босгыг хамгийн багадаа 10 тэрбум ₮-с эхлүүлэх. Ингэвэл том ААН-үүд бизнесээ жижиглэж хуваахгүй байх, Дунд ААН-үүд өсч томрох орон зай нэмэгдэнэ.

📌

 Жижиг дунд бизнесүүдэд зориулсан 90%-н хөнгөлөлт буцаалт эдлүүлэх орлогын босгыг абсолют дүнгээр биш ЖДҮ-ийн хуультай уяж өгөх. Ингэснээр босго өөрчлөхийн тулд Татварын хуулийн нэмэлт өөрчлөлт хийх шаардлагагүй болно.

📌

 Зөвхөн МТ-ийн салбар гэлтгүй, Импортыг орлох үндэсний үйлдвэрлэгчдийг эхний 5 жилд татвараас бүрэн хөнгөлдөг байх. Татвар бол зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх хэрэгсэл бус Нийгэм эдийн засгийн амьдралыг зохицуулагч бодлогын гол хэрэгсэл юм.

📌

 Одоогийн хуулиар компьютер, түүний дагалдах хэрэгсэл тоног төхөөрөмж 2 жилээр элэгдээд явж байхад, Өндөр хүчин чадалтай бол 3 жилээр элэгдүүлнэ гэхээр энэ чинь дэмжлэг биш болчихоор байна. Ингэж ялгах шаардлагагүй.

📌

 ААНОАТ-ын тайлангийн хугацааг хойшлуулж байгаа бол Суутганы тайлангууд, мөн Үнэ шилжилтийн тайлангийн хугацааг ч мөн адилхан хойшлуулах хэрэгтэй. Учир нь тайлангууд бүгд хоорондоо уялдаатай байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *