Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төсөл дээр..

Өсөн нэмэгдэх Шаталсан татвар (10%-20%) тооцох дүнд:
– Ажил олгогчоос өгдөг Цалин хөлс, Шууд бус орлогоос гадна (одооны хуулиар)
– Иргэний Хувиараа эрхлэх Ү/а-ны орлогыг Нэмэлтээр хамруулахаар тусгажээ.

ЗГ-аас хуулийн шинэчлэлээр ямар нэгэн хувь хэмжээг өсгөөгүй, татварын дарамтыг бууруулж байгаа гэж ярьж хэлж байгаа боловч.. өндөр татвар тооцох орлогын бүрэлдэхүүнийг өргөжүүлсэн нь Татварын ачааллыг нэмэгдүүлж бгаа гэсэн үг юм.

Эдгээр орлогуудыг багцалж шаталсан татвар тооцох нь стандарт бус зохисгүй гэж үзэх дараах үндэслэлүүд байна:

– Шинж чанарын хувьд ялгаатай учир механикаар адилтгаж багцлах нь зүй бус (хэрэгжүүлэлтэнд дээр маш их асуудал үүснэ)
– Цалин хөлс, Шууд бус орлогоос Ажил олгогч татварыг тооцон суутган авч, улирлаар тайлагнаж төлдөг.
– Харин Ү/а-ны орлогоос: Хувь хүн өөрөө холбогдох зардлаа нотолж хассаны дараах дүнгээс тооцож, жилийн эцэст нэг удаа иргэн өөрөө тайлагнаж төлдөг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *